| | USD/MNT 0₮

ХОРИХ АНГИД АМИА АЛДСАН ШҮҮГЧ АСАН Л.БЯМБААГИЙН ҮХЭЛД БУРУУТГАГДСАН АЖИЛТНУУДЫГ ШҮҮЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй ШШГЕГ-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хүмүүст хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.  Гэхдээ энэхүү шүүх хурал нь гэм буруутай эсэхийг нь шүүх хурал биш, урьдчилсан хэлэлцүүлэг учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын тов гаргах юм.

Хэргийг эргэн сануулахад, АТГ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр нэр бүхий таван иргэнийг баривчилсан. 

Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. 

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм.

 

 

Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй ШШГЕГ-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.