| | USD/MNT 0₮

Олон нийтийн газар биеэ зассан цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халсан гэв

 
 
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон.
 
Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан" гэв 
 
Эрүүгийн цагдаагийн албанаас 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар сум, галт зэвсэг борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг нийт есөн төрлийн 6605 ширхэг сум тээвэрлэн авч явсныг илрүүлэн шалгаж байна.
 
 
 
 
О.Гал 
 
Олон нийтийн газар биеэ зассан цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.