| | USD/MNT 0₮
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 02-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн DV815, Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийлээ. Нийт 438 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн судалгааг авч DV815 нислэгээр ирсэн 107 зорчигчоос Япон, Тайланд улсаар дамжин ирсэн таван зорчигчийг тусгаарласан бол Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330 нислэгээр ирсэн 121 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан, 20 зорчигчийг ажиглалтад аваад байна. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн 210 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авсан байна.
Долоон сэжигтэй тохиолдлыг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарлалаа