| | USD/MNT 0₮
АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар мэдээлж байсан.
Харин прокурорт хянагдаж дууссан хэрэг нь анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болсныг М.Энхсайханд прокурор дуулгасан байна.
Энэ талаар өнөөдөр тэрбээр “Шинийн 8-ны шуурхай мэдээ, прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” гэжээ.
Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.