| | USD/MNT 0₮

"ТОД КАННАМ" ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон бөгөөд шүүх хурал эхлэх гэж байна. 

Сануулахад, өнгөрсөн оны гуравдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.