| | USD/MNT 0₮

"Мазаалай" цас мөсний олон улсын наадам болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ. “Скай Резорт” цанын баазад болох энэхүү наадмаар 50 метрийн урттай мөсөн гулгуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 метрийн өргөнтэй, 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цасан баримал барих аж.

Түүнчлэн 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай 4000 ам м талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам болж буйгаараа онцлогтой. Зөвхөн Монголд бүртгэлтэй мазаалай баавгайн тоо толгой 2023 онд 52 бүртгэгдсэн. Дэлхийн нэн ховорт тооцогдох энэхүү баавгайн төрлийг хамгаалах, тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго аж.

Соёл, урлаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.