| | USD/MNT 0₮

ГАЛТ ТЭРЭГ, АВТОБУСААР ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

Өчигдөр буюу 2020.03.01-ний 23.15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ.

Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлав.

Мөн өчигдөр орой 22.25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам Улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван монгол иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.