| | USD/MNT 0₮

МАРГААШ ӨГЛӨӨ 06.00 ЦАГТ ХӨДӨЛГӨӨН НЭЭГДСЭНЭЭР 40 МЯНГАН ИРГЭН ОРЖ ИРНЭ

Улсын Онцгой комисс гуравдугаар сарын 3-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:

–  Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт

–  Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт

–  Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт

–  Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт

–  Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ. Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.

Улсын Онцгой комисс гуравдугаар сарын 3-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.