| | USD/MNT 0₮
Патентийн эрхээ дэлхийд данслуулж чадсан Монголын электроникийн анхны үйлдвэр “Эхлэл” брендийн хамт олон хоёр өдрийн цалингаа короновирусийн эсрэг өдөр шөнөгүй тэмцэж буй Ухань хотын эмч сувилагч нарт хандивлахаар боллоо.
Тэд энэ талаараа мэдэгдэхдээ "Бид нэг л Дэлхийтэй.
Бид нэг л Агаартай
Бид хамтдаа Хамгаалж чадна.
Дэмжиж байвал #Pray_For_China хааш таг ашиглан энэ аюулт өвчний эсрэг дуу хоолойгоо нэгдэцгээе..." уриатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аянд нэгдэхийг уриалсан юм.
Мөн “Эхлэл” электроникийн үйлдвэрийн залуус өөрсдийн цахим хуудаснаа:
"Тэнхэлүүн явахад Тэмээгээр тусалсанаас
Тэвдэж явахад Тэвнээр тусал
Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг шүүдээ.
Тэд чинь бидэнтэй л адил уйлдаг бас инээдэг шүүдээ.
#Ehlel Брэндийн хамт олон Бидний энэ үйл ажиллагааг цаашид олон компаниуд хэрэгжүүлээсэй…" хэмээв.