| | USD/MNT 0₮

ЭМЯ: Яг одоо Улсын онцгой комисс хуралдах гэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 58 оронд тархаж, нийт тохиолдлын тоо 87 мянга давж, 2977 хүн нас бараад байна. Өвчлөлийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа. Шинээр Эквадор, Татар гэсэн хоёр улсад анхны тохиолдлууд бүртгэгдсэн. ДЭМБ-аас эрсдлийн үнэлгээ хийж, маш эрсдэлтэй түвшинд байгаа хэмээн мэдэгдсэн. БНСУ-д дахин дөрвөн хүн нас баржээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнгөрөгч баасан гарагт ДЭМБ цахимаар шуурхай хуралдсан байгаа. ДЭМБ-аас өгч буй гол зөвлөмж бол нийт хүн амд чиглэсэн мэдээллийн урсгал бодитой байх ёстой, сэтгэлзүйн бэлтгэл сайн байх хэрэгтэй, гэртээ өөрсдийгөө тусгаарлахад иргэдийг сургах хэрэгтэй. Манай улсад бүртгэгдээгүй ч энэ хугацаанд 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд тандалт судалгаа хийсэн. Одоогоор ХӨСҮТ-д 88 хүн тусгаарлагдаад байна. Тодруулбал, 16 сэжигтэй хүн, 309 хүн ажиглалтад байна.

  • Цэргийн төв эмнэлэгт 65
  • Хоёрдугаар эмнэлэгт  9
  • Асралт Мед 32
  • Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сувилалд 41
  • Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад ажиглалтад байгаа бусад тохиолдлууд байна.

Мөн яг одоо Улсын онцгой комисс хуралдах гэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү: Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан бол хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт есөн хүн тусгаарлагдаад ажиглалтад байгаа. Шинжилгээний хариу гараагүй байна.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.