| | USD/MNT 0₮

ЖАРГАЛАНТЫН АМАНД ТУСГААРЛАГДСАН ИРГЭД "ХАЛУУНАА ҮЗҮҮЛЭХГҮЙ" ГЭЖ ЭСЭРГҮҮЦСЭН ТУЛ ЦАГДААД ХАНДЖЭЭ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 86694-д хүрч нас барсан хүний тоо 2861-д хүрчээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 55 оронд дэгдээд байна. ДЭМБ-ын ерөнхий захирал коронавирус маш ноцтой түвшинд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Манай улс ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 37 орнуудын эрүүл мэндийн сайд нарын теле хурал өчигдөр болсон. Энэ хурлын үеэр Монгол Улс авч буй арга хэмжээгээ танилцуулсан бөгөөд хамгаалах хувцас, хэрэгсэл, нэмэлт оношлуур манай улсад хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллээ ДЭМБ-т өгсөн.

Коронавирусийн халдвараар хууч өвчтэй, дархлаа сул, өндөр настай хүмүүс өртөх эрсдэлтэй байгаа тул анхаарал маш сайн тавих нь чухал. Эрсдэлтэй бүлэгт орж байгаа хүмүүс олон нийтийн газраас явахгүй байх, эмээ тогтмол уух, сайн унтаж амрах, давс багатай хоол хүнс хэрэглэх, бие тавгүйрвэл 103 болон харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй" гэлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал "Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Одоо Туркийн онгоц бууж байгаа тэдгээр хүмүүсийг тооцохгүй бол одоогоор улсын хэмжээнд 351 хүн тусгаарлагдаад байна. Жаргалантын амралтад тусгаарлагдсан хүмүүс халуунаа хэмжүүлэхгүй гэсэн зөрчил илэрч, цагдаад мэдэгдээд байгаа. Цэргийн төв эмнэлэгт эмч нараа голох, гэр бүлээрээ үзүүлэхгүй гэж эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулах, эмч мэргэжилтнүүдийг хэл амаар доромжлох байдал гарч байна. Энэ тохиолдолд бид хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэв. 

Коронавирусийн халдвараар хууч өвчтэй, дархлаа сул, өндөр настай хүмүүс өртөх эрсдэлтэй байгаа тул анхаарал маш сайн тавих нь чухал. Эрсдэлтэй бүлэгт орж байгаа хүмүүс олон нийтийн газраас явахгүй байх, эмээ тогтмол уух, сайн унтаж амрах, давс багатай хоол хүнс хэрэглэх, бие тавгүйрвэл 103 болон харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.