| | USD/MNT 0₮

"СОНГДО" ЭМНЭЛЭГТ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

“Сонгдо” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус эмнэлгийн бүх ажилчдыг хөл хорионд оруулжээ. 

Тэгвэл Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Тусгаарлах арга хэмжээ авч, үзлэг шинжилгээ хийсэн. 

Харин эмнэлгийн бүх ажилчдад хөл хорио тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл сэжигтэй тохиолдол гэгдэж буй хүнтэй ойрын харилцаанд орсон нэр бүхий хэдэн эмч, сувилагч тэргүүтэй эмнэлгийн ажилчдыг тусгаарлаж, ажиглаж байна" гэв.

Тэгвэл сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарах юм байна.

“Сонгдо” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус эмнэлгийн бүх ажилчдыг хөл хорионд оруулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.