| | USD/MNT 0₮

Ц.БАТ-ЭНХИЙГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэсэн мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.

Тэрбээр өчигдөр БНСУ-аас ирсэн бөгөөд  тусгаарлалтад орохоос зайлсхийн, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, доромжилсон тул албадан тусгаарлагдсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар Ц.Бат-Энхтэй утсаар холбогдож тодруулахад “Наад гараад байгаа мэдээлэл бүгд худлаа зохиол шүү. Би үймээн самуун дэгдээгээгүй. Дүрэм журмынхаа дагуу тусгаарлагдсан байна. Намайг албан ажлаас ч чөлөөлөөгүй. Чөлөөлөх ёсгүй. Яагаад гэвэл нарийн бичгийг даргыг томилох, чөлөөлөх асуудлыг МАН-ын бага хурлаар шийддэг дүрэмтэй. МИАТ-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ч худлаа шүү. Дөнгөж сая надтай тэр хүн утсаар ярьж холбогдсон” гэлээ.

Харин түүнийг энэ жил Эрдэнэтэд нэр дэвших үү гэсэн асуултанд “Тийм, би нэр дэвшинэ гэдгээ эрт хэлсэн шүү” гэв.

Тэгвэл түүнд хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өгсөн гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

 

МАН-ын Нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөхийг МАН-ын бага хурлаар шийдэх дүрэмтэй юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.