| | USD/MNT 0₮
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 17-нд товлогдоод байсан ч хойшилсон байсан юм.
Шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх гуравдугаар сарын 02-ны 16.00 цагт товлож, хойшлуулсан байгаа юм. Тэгвэл ирэх даваа гарагт тэдний гэм буруутай эсэхийг шүүх юм байна.
Шүүгдэгч Б.Цолмон шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ирэх гуравдугаар сарын 02-ны 16.00 цагт товлож, хойшлуулсан байгаа юм.