| | USD/MNT 0₮

Завхан аймгийн 21 суманд зургаан настнуудад зориулж "Гэр өргөөг" байгуулжээ

 
 
Завхан аймаг “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г хөдөөгийн 23 сумандаа байгуулан амжилттай ажиллаж байна. 
 
21 сум “Гэр өргөө”-гөө сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол Цэцэн-Уул, Идэр сум аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, сургуулийн дотоод нөөц бололцоо, төгсөгчид, эцэг эхчүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр “Гэр өргөө”-гөө тусад нь барьжээ. Одоогоор 23 сумын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 200 гаруй хүүхэд амьдарч байна.
 
Ийнхүү хөдөөгийн сум бүрт “Гэр өргөө” байгуулснаар малчны зургаан настай хүүхдүүд багшийн байнгын хараа хяналтан дор, гэртээ байгаа мэт тохилог, тав тухтай орчинд үеийнхээ хүүхдүүдтэй хамт амьдарч, хөгжиж, бие даах чадварт суралцаж байна. 
 
Зургаан настай  нэгдүгээр ангийн хүүхэдтэй малчин өрхийн хэн нэг нь хүүхдээ дагаж төв газар суурьших, хоёр талд зарлага гаргах, гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх зэрэг тулгамдсан асуудлууд байсан бол сум бүрт малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-тэй болсноор дээрх асуудлууд шийдэгдэж, малчид хүүхдэдээ санаа зовох шаардлагагүйгээр мал аж ахуйн салбартаа гэр бүлээрээ амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. 
 
Малчны зургаан настай хүүхдийн гэр өргөө байгуулагдсанаар мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа залуу малчдын эрхийг хамгаалах, өрхийн төсвийг хэмнэх, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаагийн зэрэгцээ хүүхдийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, хамт олонч хүмүүжил, харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.

 

О.Гал 

21 сум “Гэр өргөө”-гөө сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол Цэцэн-Уул, Идэр сум аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, сургуулийн дотоод нөөц бололцоо, төгсөгчид, эцэг эхчүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр “Гэр өргөө”-гөө тусад нь барьжээ. Одоогоор 23 сумын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 200 гаруй хүүхэд амьдарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.