| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-9:ДӨРВӨН МАНДАТТАЙ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

Монгол Улсын төв цэг болох Өвөрхангай аймаг өнөө жил сонгуульд дөрвөн мандаттайгаар оролцоно. Энэ жил мандатын тоог нь дөрөв болгон нэмэгдүүлсэн. Харин хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тодруулбал, МАН-аас Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.

Харин Ардчилсан намаас Ч.Даваабаяр, С.Дэмчиг нарын нэрс яригдаж байна.

МАН-аас нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

УИХ-д хамгийн олон удаа сонгогдож байсан Д.Лүндээжанцангийн хувьд энэ жил нэр дэвшихгүй болов уу гэсэн таамаглал байна.

Түүний хувьд 1980-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга,1985-1986 онд Улсын Прокурорт хэлтсийн прокурор, 1986-1989 онд Улсын Прокурорын туслах, хэлтсийн дарга,1989-1990 онд ШУА-ын Төр, эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч, 1990-1991 онд Хууль зүйн байнгын хорооны нарийн бичгийн дарга /дэд дарга/, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,1992-1995 онд Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, 1992 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1995-1996 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2004-2007 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын дарга 2008-2012 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2016 оноос Ёс зүйн дэд хорооны дарга, 2017-2019 онд

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд 1991-1996 онд

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга 2000-2008 онд

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2008-2016 онд

Өвөрхангай аймгийн Засаг дарга 2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн 2018 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга хийж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга,

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар түр ажиллаж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн хувьд  1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга

1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга

2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд

2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хийж байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч нар

Ардчилсан намаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нэр дэвших магадлалтай юм. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэр дэвших эрхээсээ татгалзаж, эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж байсан нэгэн.

Тэрбээр Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоог үүсгэн байгуулсан ба өнөөдөр 100.000 гаруй гишүүд, дэмжигчидтэй 21 аймаг 9 дүүрэг 330 суманд салбар нэгжтэй үндэсний хэмжээний томоохон ТББ болжээ. Иймд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж, баялаг бүтээгчдийг дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлж, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхээр сэтгэл шулууджээ.

 

АН-аас Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.