| | USD/MNT 0₮
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаж буй. Иймд үед тус алба хаагчдад зориулж, Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбат УОК-д 20 сая төгрөг хандивлалаа.
Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байна гэв.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.
ШУУД ҮЗЭХ:
С.МӨНХБАТ АВАРГА УОК-Д 20 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА