| | USD/MNT 0₮

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барина

Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Амгаланд барих байсныг Налайх дүүрэгт барих үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ингэснээр Налайх дүүргийн агаарын бохирдол буурч, тус дүүрэгт 1500 ажлын байр шинээр бий болох, Улаанбаатар хотын зүүн хэсгийг шахмал түлшээр хангахын тулд төмөр зам ашиглах зэрэг давуу талуудтай аж.

Хавраас үйлдвэрийн барилгын ажил эхэлж, өвөл гэхэд ажиллаж эхэлнэ. Хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах боломжтой хэмээн албаныхан мэдээллээ. 

Хүчин чадлын хувьд эхний үйлдвэртэй адилхан өдөрт 3000 тонн үйлдвэрлэх юм.

ШУУД ҮЗЭХ: 

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХОЁР ДАХЬ ҮЙЛДВЭРИЙГ АМГАЛАНД БАРИХ БАЙСНЫГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ БАРИХ ҮҮРЭГ ӨГСӨН
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.