| | USD/MNT 0₮

Ахлах дэслэгч Ч.Бодьгэрэл: БНӨСУ-д +48 хэмд тасралтгүй ЗУРГААН ЦАГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XII ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэж эх орондоо ирсэн Ахлах дэслэгч Ч.Бодьгэрэлийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.

-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу? Намайг Бодьгэрэл гэдэг. Би Зүүнбаян өсөж төрсөн. Батлан хамгаалах их сургуулийг 2009 онд төгсөж цэргийн ангидаа 2009 оны намар 8 сарын 21-нд ажилдаа орж байсан. Цэргийн хүн болох ул суурийг минь ээж минь тавьж өгсөн ээждээ маш их баярладаг. Цэргийн анги маань Дорноговь аймгийн суурьшилд Зүүнбаян цэргийн хүрээ зэвсэгт хүчний 336-р ангид техник хэрэгслийн инжерээр ажиллаж байна.

-Эх орондоо ирээд хүүхдүүдтэйгээ уулзсан мөчөөсөө хуваалцвал?   

- Судан улсаас онгоцонд суухаасаа өмнө л хүүхдүүдтэйгээ уулзах мөчийг бодож бүтэн 17 цаг догдолсон. Онгоцноос буугаад хүүхдүүдтэйгээ уулзахад хүүхдүүд маань жаахан бишүүрхсэн.  Би ээжийгээ хараад л мэлмэрсэн. Намайг байхгүй байхад хоёр хүүхдийг минь маш сайн хараад ээжийг нь байхгүй байхад ээж нь болж байсан ээждээ талархаад баршгүй.

-БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн танай анхны ажиллагаа юу?

-Тийм. Энхийг сахиулах анхны ажиллагаа байсан. Хуягт тээвэрлэгчийн ротын анхны эмэгтэй цэргийн алба хаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Есөн эмэгтэйн цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн тэдний нэг нь болж үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байгаа.

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1060580924982638

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.