| | USD/MNT 0₮
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас шууд ирэх ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өчигдөр 18.30 цагт Буянт-Ухаа боомтод газардсан билээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт, хяналтыг хийж, тус нислэгээр БНСУ-аас 38 Монгол иргэн дамжин ирсэнийг түр тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлж байна. Нийтдээ тус нислэгээр 230 гаруй Монгол иргэн зорчиж ирснээс БНСУ-аас ирсэн иргэдийг эрсдэлтэй бүс нутгаас ирсэн гэж үзэн, тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас шууд ирэх ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг өчигдөр 18.30 цагт Буянт-Ухаа боомтод газардсан билээ.