| | USD/MNT 0₮

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ИРГЭДИЙГ ТОРГОНО

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Өнгөрсөн амратын өдрүүдэд шуурхай штаб, эргүүлүүд 24 цагаар ажилласан. Эргүүлүүд иргэдийг амны хаалт зүү, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх тал дээр шаардлага тавьсан. Иргэд амны хаалт зүүх, шүлс, нус цэрээ хаяхгүй байх тал дээр эргүүлүүд шаардлага тавих үүрэгтэй.

Харин эрх бүхий байцаагч нар шаардлага тавин амны хаалт зүүгээгүй иргэнд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна” гэлээ.

 

Амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар торгоно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.