| | USD/MNT 0₮

Б. Алтанзул: Шахмал түлшний технологийг өөрчлөх цаг болсон

Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар ОББҮХ, ЦУОШГ, НАОБТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Утаа их харагдаж байгаа хэдий ч агаарын чанарын үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа гэдгийг албаныхан онцолж байв.

Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, “Агаарын бохирдол өдөр бүр тогтмол байдаггүй. Зарим өдөр утаагүй байхад зарим өдөр утаа илүү өтгөн байдаг. Заримдаа өглөө, оройны галлагааны үеэр агаар илүү бохирдолтой байдаг бол заримдаа өдөржин утаатай байх нь бий. Энэ нь зөвхөн яндангаас гарч байгаа утаа, түүнд агуулагдах элементээс гадна агаарын хэм, агаарын даралт, агаарын урсгал, газар зүйн онцлог, байршил, уулын нөмөр, уулын ам, хөндий зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа” гэв.

Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол илүү их байсан. Агаарын даралт их, салхины урсгал бага үед утаа тунарч илүү өтгөн болдог. Улмаар тодорхой байршлуудад хуримтлагдаж удаан хугацаагаар тогтох байдал үүсдэг. Энэ бол цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан үзэгдэл. Улаанбаатарын айл өрхүүд гэнэт илүү их түлш хэрэглээд, яндангийн утаа нэмэгдсэн, эсвэл шахмал түлшний чанар гэнэт муудсан тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл, цаг уурын шинж байдлаас шалтгаалан агаарын бохирдол өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг. Гэтэл нөгөө талд утаанд агуулагдах хорт бодис, элементийн агууламж өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй гэдгийг албаныхан онцолж байлаа.

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.