| | USD/MNT 0₮
2022 оны гуравдугаар сарын 14-ны өдөр МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг авлигатай тэмцэх газраас баривчилж албан өрөө болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн. Хэргийг тодруулбал, А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн 75 ажилтаныг халж шинээр ажилтан авахдаа дансаар 1000 доллар буюу ойролцоогоор 3 орчим сая төгрөгийн авлига авсан байдаг.
Мөн Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.
Өнөөдрийн байдлаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарын авлигалын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан комиссар Н.Тэмүүлэн хэллээ.
Тухайн асуудалтай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Үндэсний зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь огцруулах тухай олны анхааралын төвд байв.
Харин А.Бүрэнбаатарыг тамгаа өгөөгүй, ажилчдыг өөрийн эрх ашгийг хамгаалуулах үүднээс цуглуулж, хүчээр гарын үсэг цуглуулсан гэх мэт сонирхолтой мэдээллүүд ч хөвөрсөн юм. Нөгөө талаар, Үндэсний зөвлөл нь хууль зөрчиж, үгсэн хуйвалдсаны үндсэн дээр А.Бүрэнбаатарын албан тушаалд халдсан гэдэг өнцөг ч мэдээлэгдэж байгаа юм. Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дахин хуралдаж, А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоолыг хүчингүй болгож одоог хүртэл захирлын албан тушаалаа хашсаар байна.