| | USD/MNT 0₮
Угтаа хавар, зун, намраас эхлээд л утаатай тэмцэх “зэвсгээ” агсах ёстой атал УЛААНБААТАРЫН УТАА МОНГОЛЧУУДАД ЗУЛ САРЫН БАЯРЫН “ХАЧИР” БОЛЖ ИРЭЭД ХЭВШЖЭЭ. Тэр дундаа улс орны төрийн тэргүүнээс эхлээд шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс жил бүрийн өдийд буюу оны төгсгөлд утаатай тэмцэхээ зарладаг жаяг тогтох янзтай.
Ард түмэн нь өвлийн улирал дөхөхөд ханиад томууны улирал гээд нэрлэчихсэн эм тан нь тэнгэрт тулчихсан үнэтэй. Ханиа томуугүй өвлийг давах нь иргэн бүрийн хүслэн болсон цаг. АРД ТҮМНИЙ АМЬСГАЛЖ БАЙГАА УТАА УГААР ИЙМ БАЙХАД РОБОТ БАЙСАН Ч ХОРДОХООР БАЙНА. МУУГААР ХЭЛЭХЭД НИЙСЛЭЛИЙН АРД ТҮМЭН БИД НЭГ ЗАВААН АЙЛЫН "ПИЙШИН" ДОТОР Л АМЬДАРЧ БАЙНА.
Олон улсын хотуудын агаарын чанарыг тогтмол мэдээлдэг iqair.com цахим хуудсанд жагсааснаар Улаанбаатар утаагаараа дэлхийд 2-3 дугаар байрт бичигджээ. 100 орчим хоттой харьцуулахад манай нийслэл ийнхүү “үнэлэгдсэн” юм. PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол их байгаагаас утааны үзүүлэлтүүд цойлжээ.. Агаарын бохирдолтой тэмцэхэд манай улс жил бүр багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсаар ирсэн ч үр дүнд хүрсэнгүй. Бохирдлын хэмжээ хөрөнгө зарцуулаагүй үеийнхтэйгээ адил буюу Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр л байна. Мөн эл хорт утаа бидний үр хойч болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Тодруулбал, Хүүхдүүдийн цусан дахь хорт металлын хэмжээнд орчны агаарын бохирдолын үзүүлэх нөлөөллийг био мониторингийн судалгаанд хамрагдсан 3настай хүүгийн шинжилгээ иржээ.
Никель Хар тугалга байх хэмжээнээс ихэссэн байна. Гол хүчин зүйлс нь Агаарын бохирдол хамгийн тэргүүн эгнээнд байдаг. Ийм орчинд үр хүүхдүүд маань өсч торниход эрүүл аюулгүй орчинд өсөх эрхийг хязгаарлаж буй юм.