| | USD/MNT 0₮
Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэрэг нийт 22 холбогдогчтой. Үүнээс Д.Эрдэнэбилэгийн хэргийг салгаж, тусад нь шалгахаар болсон. Улмаар бусад 22 холбогдогч болох Д.Эрдэнэбат нарт хамааралтай хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч:
Д.Эрдэнэбат,
Д.Доржханд,
Б.Минжбадам,
Д.Ганбат,
Л.Санжаадорж,
Б.Болор,
Г.Ганзориг,
Д.Батжавхлан,
Р.Мөнхтуул,
Б.Мөнхсоёл,
Д.Эрэвгийлхам,
Д.Сугар,
Д.Энхтунгалаг,
О.Орхон,
Н.Батбаяр,
Ц.Пүрэвтүвшин,
Ч.Энхболд,
Ц.Нанзаддорж,
Э.Шижир,
С.Уранчимэг нарын 20 хүн,
Төмөр замын зураг төслийн институт ХХК,
Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлжээ.
Дээрх хэргийн нэг оролцогч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хориод байсан ч эрүүл мэнд муудсан шалтгаанаар 3 тэрбум төгрөгийн барьцаа байршуулснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болгон өөрчилсөн билээ.
Тэрбээр хуулийн байгууллагуудаас 14 хоног гадаад улсад эмчлүүлэх зөвшөөрөл аваад хил давсан ч, Монгол Улсад эргэж ирэлгүй 6 сар болсон тул барьцаанд байршуулсан 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй юм. Д.Эрдэнэбилэг одоог хүртэл эх орондоо эргэж ирээгүй байна. Улмаар түүний хэргийг тусгаарлажээ.