| | USD/MNT 0₮

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 310 дэн буудлыг ХААНА

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын шийдвэрээр бар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 07.00 -10.00, орой 17.00-21.00 цагт хэвийн үйлчлэх бөгөөд өдрийн цагаар цөөн тооны автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна. Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвар өнөөдрийн байдлаар 38 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд зургаан улсад халдвараас нас барсан тохиолдол гарчээ. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгаа учир  иргэдийг хувийн ариун цэврийг сайтар хангахыг НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа сэрэмжлүүллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан  хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хотруу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч  байна” гэв.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 310 дэн буудлыг ХААНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.