| | USD/MNT 0₮
БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ВИЗИЙН ТАЛААР МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
Тус мэдэгдэлд "Коронавирусын "COVID-19" тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг гуравдугаар сарын 11-ний өдөр дуустал сунгасан.
Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.
Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар Таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.
Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https://www.hikorea.go.kr
БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй иргэдийн АНХААРАЛД