Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач төгсөх ангийн оюутан байсан бөгөөд цэргийн албанд татагдаад 20 гаруй л хонож байжээ. Эрүүл саруул хүүг минь хүчээр авч явсан байж өглөө хүү чинь сэрсэнгүй гэх энэ үгэнд итгэхгүй байна хэмээн ар гэрийхэн гомдолтой байгаагаа илэрхийлж ар явдал дууссаны дараа хөлөө хүрэх газраа хүртэл явна хүүгийнхээ амийг нэхнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл талийгаач хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Mongol Ai ар гэрт нь зориулж зураг бүтээжээ.