| | USD/MNT 0₮

Хотын даргын захирамжийг зөрчсөн ААН-ийг 5 сая, иргэнийг НЭГ сая төгрөгөөр торгоно

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн Онцгой комиссын гаргасан захирамжийн хэрэгжилт дээр бид хамтран хяналт тавьж ажиллана.

Нийслэлийн хэмжээнд 945 шөнийн цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоожээ.

 Хотын даргын захирамжийг зөрчсөн аж ахуй нэгжийг таван сая, иргэнийг нэг сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална гэлээ. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана.

Мөн хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана хэмээн тайлбарлалаа.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.