| | USD/MNT 0₮

АР ГЭРИЙН ГАЧИГДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, АЛБАН ТОМИЛОЛТТОЙ ХҮМҮҮСИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Өчигдөр Засгийн газар, Улсын онцгой комисс хуралдаж, хотоос гарах орох хөдөлгөөний хязгаарлалтыг ирэх сарын 03 хүртэл дахин сунгасан байгаа юм.

Уг нь энэ сарын 23-наас 27 хүртэл хязгаарласан байсан бөгөөд иргэдийг энэ эрсдэлтэй үед золгуут хийж айл хэсч магадгүй гэсэн үүднээс дахин хөл хориог сунгах шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл амралтын тав хоногийг тааруулаад хөдөө явчихсан хүмүүс хот руу орж ирэх боломжгүй болчихсон гэсэн үг. Гэвч хориог сунгана гэж мэдээгүй, цаг үеийн мэдээлэл аваагүй иргэд нийслэлийн товчоодоор орж ирж чадахгүй хоригдсон байгаа аж.

Гэхдээ хязгаарласан хугацаанд товчоодоор ямар шалтгаантай иргэдийг нэвтрүүлж байна вэ гэвэл ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаантай, албан томилолттой иргэдийн биеийн байцаалт болон ажлын үнэмлэхийг нь шалгаж, онцгой байдлын газраас хийж өгсөн бичгийг нь үзэж нэвтрүүлж байгаа юм байна.

 

Товчоодоор ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаантай, албан томилолттой иргэдийн биеийн байцаалт болон ажлын үнэмлэхийг нь шалгаж, онцгой байдлын газраас хийж өгсөн бичгийг нь үзээд нэвтрүүлж байгаа юм байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.