| | USD/MNT 0₮

Хардалтаас болж 21 настай эмэгтэй өөрийгөө хутгалж, гэмтээжээ

Хардалтаас болж 21 настай эмэгтэй өөрийгөө хутгалж, гэмтээсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тодруулбал, хэвлийн тус газраа нэг удаа хутгалуулсан хүн 103-т хүргэгдэн, Цэргийн төв эмнэлэгт ирсэн гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 26-ны 04.34 цагт иржээ. Үүний дагуу жижүүрийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад Чингэлтэй дүүргийн 25-23 тоотод оршин суух хаягтай 21 настай Э нь хардалтын улмаас өөрийнхөө хэвлийн тус газарт нэг удаа хутгалсан байжээ. Энэхүү хэргийг яг одоо ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.

Хардалтаас болж 21 настай эмэгтэй өөрийгөө хутгалж, гэмтээжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.