| | USD/MNT 0₮

ЖОЛООЧ УХРАХ ҮЙЛДЭЛ ХИЙХДЭЭ ХҮҮХЭД МӨРГӨЖ АМИЙГ НЬ ХОХИРООЖЭЭ

Сар шинийн өдрүүдэд орон нутагт золгүй байдлаар бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймагт энэ сарын 23-ны өдөр өдрийн цагаар 2 настай хүүхэд, 25-ны өдөр 5 настай хүүхдийг жолооч ухрах үйлдэл хийхдээ тус тус дайрч амь насыг нь хохироосон ноцтой осол гаргажээ.

Хоёр өөр суманд гарсан хэрэг бөгөөд тухайн үед машины жолооч нар эрүүл байсан байна. Энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Сар шинийн өдрүүдэд орон нутагт золгүй байдлаар бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.