| | USD/MNT 0₮
ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр “2020 оны хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан таван тохиолдлын хариу гарсан вирус илрээгүй. ХӨСҮТ-д зургаа, "Асралт мед" эмнэлгийн 37 иргэний шинжилгээнээс вирус илрээгүй. Мөн Солонгосоос ирсэн 51 иргэнээс халдвар илрээгүй.
Одоогоор ХӨСҮТ-д хоёр, Налайхад нэг, Орхон аймагт нэг гээд нийт 4 иргэнийг тусгаарласан. Тэдний шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Харин өнөө өглөө онгоцоор ирсэн иргэдийн заримыг тусгаарласан байна. “Асралт мед” эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийг өнөөдөр ажиглалтаас гаргана” гэлээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийн таван тивд, 41 оронд тархаад байна. Итали, Иран, БНСУ-д эрчимтэй тархаад байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллага олон нийт хамтран ойлголцож байж, урьдчилан сэргийлж байж энэ өвчний ард гарна. Мөн олон эрдэмтэн судлаачид цартахлын өмнөх үед ирлээ гэдгээ ч хэлж байна. Иргэд маань өөрсдөө энэ вирусээс хэрхэн сэргийлэх үү, маскаа зөв зүүж хэвших, дархлаагаа дэмжих, байгууллагууд ажилчдынхаа ар гэрт анхаарал хандуулж, санаа тавих, бэлэн байдлаа хангаж маск гар ариутгагчаа зөв хэрэглэх, нөөцлөх хамгийн их эмзэг эрсдэлтэй байгаа архаг хууч өвчтэй хүмүүс болон ахмадуудаа анхаарах цаг үе ирсэн байна шүү” гэлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Хятад улсад 444 шинэ тохиодол шинээр бүртгэгдэж, өчигдөр 52 хүн нас барсан бол өнөөдөр 29 хүн нас баржээ. Энэ нь бага үзүүлэлт болж байна. Хубэй мужид 26 хүн нас барсан байна.
Хятад улсаас гадна дэлхийн 42 улсад гарсан. Бразил, Гүрж, Пакистан зэрэг улсад шинээр бүртгэгдсэн бол Италид халдварын тохиолдол 400-д хүрч 12 хүн нас барсан байна. Тус улсын 11 хотод хөл хорио тогтоожээ. ДЭМБ-ын хамтарсан баг Ром хотод өчигдөр очсон. Иранд 109 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас бараад байна. Харин БНСУ-д шинээр 334 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь Тэгү хотоос гарчээ. Европын орнуудад шалтгаан эх уурхай нь тодорхойгүй халдварууд ихээр гарч байна. Энэ нь маш аюултай” гэв.
2020 оны хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан таван тохиолдлын хариу гарсан вирус илрээгүй. ХӨСҮТ-д зургаа, "Асралт мед" эмнэлгийн 37 иргэний шинжилгээнээс вирус илрээгүй. Мөн Солонгосоос ирсэн 51 иргэнээс халдвар илрээгүй.