| | USD/MNT 0₮

БАЯН-ӨЛГИЙД ТУСГААРЛАГДСАН НЭГ МОНГОЛ, ДӨРВӨН ВЬЕТНАМ ИРГЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарласан билээ. 

Тухайн үед онгоцонд 27 зорчигч байсан. Вьетнам улсаас дөрвөн жуулчин, БНСУ-д суралцдаг тус аймгийн нэг оюутан өнөөдрийн онгоцоор Өлгий хотод 16 цаг 44 минутад газардсан байна. Зорчигчдыг онгоц газардахаас өмнө онгоцны үйлчлэгч нь биеийн халууныг хэмжихэд Вьетнам улсын нэг иргэн 37.7 халуунтай байсан. Тиймээс тэднийг тусгаарлаад байсан.

Тэгвэл тэдний шинжилгээний хариу өчигдөр орой гарсан бөгөөд хариу нь сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарчээ. 

 

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарласан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.