| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордоно хэмээн Шинхуа агентлаг мэдээллээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна