| | USD/MNT 0₮
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгаж, нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдөр маргааш гээд хоёр өдөр 06.00-10.00, 17.00-21.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл өчигдөр орой Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас дээрх хязгаарлалтыг өөрчилж нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон. Гэхдээ цөөн тооны автобус үйлчилгээнд гаргахаар болжээ.
Тэгвэл холын чиглэлд буюу алслагдсан хороонд үйлчилж байгаа нийтийн тээвэр өглөө оройд хоёр удаа л явахаар болжээ.
Тодруулбал, СХД-ийн 32 дугаар хороо буюу Баруунтүрүү чиглэлд явдаг автобус өглөө 06.45, 07.35 цагт хоёр удаа явж, орой 18.00, 18.50 цагт 10 дугаар хорооллоос Баруунтүрүү чиглэлд явахаар болжээ. Эргээд буцахдаа хүнд үйлчлэхгүй, цаанаас ийм хуваарь гаргасан гэж жолооч нь хэлэв.