| | USD/MNT 0₮

Э.ЭНХБОЛД: Хязгаарлалт тогтоосон өдрүүдэд нэг ч иргэнийг хотоос гаргахгүй, мөн оруулахгүй

Улсын Онцгой комисс хуралдаж, улс хот хоорондын зорчигч тээвэр суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчихоор товчоогоор нэвтэрсэн иргэд Улаанбаатар хотод оршин суугаа үнэмлэхээ үзүүлж, хяналтын цэгээр нэвтэрнэ гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад "Улаанбаатар хотын иргэдийг иргэний үнэмлэхээр хот руу нэвтрүүлнэ гэдэг бол ташаа мэдээлэл. Хязгаарлалт тогтоосон өдрүүдэд нэг ч иргэнийг хотоос гаргахгүй, мөн оруулахгүй. Үүнээс гадна маргааш бол ажлын өдөр. Иймд дугаарын хязгаарлалт үйлчилж, 4,9-өөр төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

Э.ЭНХБОЛД: Хязгаарлалт тогтоосон өдрүүдэд нэг ч иргэнийг хотоос гаргахгүй, мөн оруулахгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.