| | USD/MNT 0₮

НАМЭХ-ны ерөнхийлөгч хэн болох вэ

 
МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Дүрмийн дагуу энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгчөө сонгох бөгөөд түүний нэрийг намын дарга У.Хүрэлсүх санал болгоно. 
 
Тиймээс намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.
 
Намын даргын шийдвэрийг өнөөдрийн хурал дээр МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ түүнтэй зэрэгцэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхилөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Түүний хувьд залуу боловсон хүчин. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас тэрбээр заалнаас нэр дэвших болов  уу гэсэн таамаглал байна.
 
НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд хэн нь олонхын санал авч чадах, ирэх дөрвөн жил намын эмэгтэйчүүдийг нэгтгэж, толгойлж чадах вэ гэдэг асуудал өнөөдөр тодорхой болно.
 
Намын гишүүдийн хувьд сайд Д.Сарангэрэлийг дэмжиж байгаа бололтой.
 
Учир нь Д.Сарангэрэл сайд болсноос хойш эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан нөхөн үржихүй, умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх оношлох, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс хамгаалах гээд маш олон чиглэлд ажилласан. 
 
Хамгийн сүүлийн жишээ бол "Тэмбүүг устгая", тэр дундаа төрөлхийн тэмбүүг устгах чиглэлээр маш зоригтой алхам шийдвэрүүдийг гаргаж эхнээсээ үр дүн гарч байгаа. 
 
Мөн сайд гэлтгүй МСНЭ-ийн ерөнхийлөгч байхдаа олон эмэгтэй ээж, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдэж байсан улс төрчийн хувьд туршлагатай, нуруутай, аливаа юмны ая дан, тун хэмжээг тааруулдаг ийм эмэгтэй бол эмэгтэйчүүдийн холбоог удирдах нь зөв байх гэж харж байна.  Түүнийг бодлогын хувьд ч шийдвэрийн хувьд ч НАМЭХ-г удирдаж чадах удирдагч гэж үзэж буй. 
 
О.Гал 
 
 
Намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.