| | USD/MNT 0₮
Улсын Онцгой комисс хуралдаж, улс хот хоорондын зорчигч тээвэр суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас гуравдугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийг мөн хориглоод байсан ч Нийслэлийн онцгой комисс уг шийдвэрийг өөрчлөхөөр болжээ.
Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллаж буй төрийн албан хаагч болон хувийн хэвшлийхэн, үйлчилгээний байгууллагуудын ажилчдад хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр нийслэлийн нийтийн тээврийг ажлын өдрүүдэд өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үед буюу маргааш, нөгөөдөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй.