| | USD/MNT 0₮

НОК: Баар, фитнесс, саун, амралтын газруудыг 03-р сарын 30-ныг дуустал ХААНА

Яг одоо Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Энэхүү өргөтгөсөн хурлаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд болон баар, караоке, саун, фитнесс, амралтын газруудыг хаах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

  1. Улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 03-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үедүүдэд буюу маргааш, нөгөөдөр ажлын өдрүүдэд үйлчлэхээр боллоо.
  2. Баар, фитнесс, цанын бааз, бассейн, бүжиг, иогийн клуб, караоке, саун, фитнесс, дэн буудал, спорт заал, амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаана. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчиллөө.
  3. Япон, БНСУ-аас орж ирсэн Монгол иргэдийг орж ирсэн боомт дээр нь 14 хоног тусгаарлаж байгаа.
  4. Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу болон хөдөө орон нутаг руу албан томилолтоор зорчихыг 2020 оны хёордугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглов.

ШУУД ҮЗЭХ: 

#ШУУД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС БААР, КАРАОКЕ, САУН, ФИТНЕСС, АМРАЛТЫН ГАЗРЫГ ХААХ ЭСЭХ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА. 2020.02.26 17:00 цаг
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.