| | USD/MNT 0₮
Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа Коронавирусын халдвар тархалттай холбогдуулан өнөөдөр Засгийн газар ээлжит мэдээллээ хийж, Улсын онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Энэ сарын 23-наас эхэлж нийтийн тээврийг зогсоож, нийслэлээс гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хориглосон байгаа билээ.
Тэгвэл хөл хориог үргэлжлүүлэн дөрөв хоног сунгах шийдвэрийг УОК-иос гаргалаа. Үүнд нийтийн тээвэр орж байгаа бөгөөд маргаашнаас эхэлж гуравдугаар сарын 3-ны 08 цаг хүртэл явуулахгүй байхаар болжээ.
Нийтийн тээвэр ирэх гуравдугаар сарын 3 хүртэл явуулахгүй байх шийдвэрийг УОК-иос гаргалаа.