| | USD/MNT 0₮

УОК: Улс, хот хооронд зорчих бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ЗОГСООЛОО

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын  халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох  агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгосон юм.

Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны 08.00 цаг хүртэл сунгалаа. Энэ хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй. 
  2. БНСУ-ын иргэдийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй.
  3. Нүүрс, газрын тосны тээвэр 2020 оны гуравдугаар сарын 15-наас эхэлнэ.
  4. Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
  5. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана. Маргааш бол ажлын өдөр.
  6. Монгол-Япон, Монгол-БНСУ хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг 2020 оны гуравдугаар сарын 11-ныг дуустал зогсооно.
  7. Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-н хүртэл гадаадын бүх улс оронд зорчихыг хориглолоо.
  8. Сошиал орчинд санаатай, санаандгүй байдлаар худал мэдээлэл тараасан, эрүүл мэндийн үзлэгт орохоос татгалзсан, биеийн байдлаа худал мэдүүлсэн, эрүүл мэнд, хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжийг саатуулж хатуу хариуцлага тооцно.

ШУУД ҮЗЭХ:

УОК: БНСУ-ын иргэдийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.