| | USD/MNT 0₮
"Найзууд" киноны Чандлер Бингийн дүрээрээ алдартай жүжигчин Мэттью Перри Лос Анжелес дахь гэртээ живж нас барсан гэж Лос Анжелес Таймс сонинд хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Тэр 54 настай байсан юм.
Үхлийн шалтгаан, гаднын нөлөөтэй эсэх талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалжууд Лос Анжелес Таймс сонинд мэдээлжээ.
Түүнгүйгээр "Найзууд" киног төсөөлшгүй билээ. Хөгжилтэй, шогч, алиа хошин зан нь Чандлер Бингийн дүрийг амилуулж чадсан юм.