| | USD/MNT 0₮
Багануур дүүрэгт коронавирусын сэжигтэй тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн ба хоолой нь өвдөж, өчигдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.
Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн дөрвөн айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна.
Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна.
Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн ба хоолой нь өвдөж, өчигдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.