| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-Д ЗУРГААН ИРГЭНИЙГ ТУСГААРЛАСАН БАЙНА

Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-тээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Коронавирусын халдварын тохиолдол 80 мянга хол гарч, нас барсан хүний тоо 2700 гарчээ. 

Харин БНСУ-д өвчлөл эрчтэйгээр нэмэгдэж, долоон хүн нас барж, 800 гаруй иргэн өвчилсөн нь тогтоогдоод байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр "Энэ сарын 23-нд тусгаарлагдсан найман иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д таван хүн, Орхон аймагт нэг хүн тусгаарласан байна. Маргааш шинжилгээний хариу гарна. Одоогоор биед нь илэрсэн зовиур шаналал байхгүй" гэлээ. 

Дэлхий нийтэд энэ коронавирусын халдвар хурдацтай тархаж байна. ДЭМБ-аас бүх улс орныг цартахлын бэлэн байдалд ажиллахыг анхааруулж байна. 

ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд иргэдийг хариуцлагатай байж гэр бүлдээ сар шинийн баяраа хийхийг, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн савандаж угааж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д зургаан иргэнийг тусгаарласан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.