| | USD/MNT 0₮
Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тухайлбал, Улаанбаатар хотоос баруун чиглэлд зорчиж явсан Toyota Prius маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн "Баянхошуу" гэх газарт осолдож, ослын улмаас жолооч нас барж, зорчигч хоёр иргэн гэмтсэн байна.
Тухайн иргэд нь Улаанбаатар хотоос гарахдаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох байгууллагаас орон нутагт зорчих зөвшөөрөлтэй явж байсан байна. Зам тээврийн осол гарахад жолооч ганцхан хохирдоггүй. Хамт зорчиж яваа ямарч буруугүй зорчигч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.
Иймд жолооч та хэт ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, мөн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөндөө хууль, дүрмийн дагуу оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.