| | USD/MNT 0₮
Сүүлийн үед кино урлагт залуу жүжигчдийг түүчээлэн яваа залуусын төлөөлөл бол яалт ч үгүй Жүжигчин У.Билэгт-Од, Э.Төрбат нар юм. Тэд зөвхөн жүжиглэлт төдийгүй дуулалтын хувьд чамгүй нэгэн гэдгээ харууллаа. Тэдний сүүлд гаргасан “Хамаагүй” нэртэй дуу нь залуу үеийнхний сонсох дуртай дууны нэг болоод байна. Клипний хувьд өвөрмөц шийдлүүдийг тусгахаас гадна сэтгэлгээний өргөн цар хүрээг харуулжээ. “Хамаагүй” дууг сонсон дүгнэлт хийсэн үзэгч, сонсогч нар “Сонсголтой, зүгээр л сэтгэлд хүрсэн дуу байна” хэмээн магтаалын үгийг харамгүй илгээсээр байгаа аж. Хөдөлмөрч залууст амжилт хүсье.