| | USD/MNT 0₮

БНСУ-ын бүх нислэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл ТҮР ЗОГСООХ шийдвэрийг гаргалаа

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж,  БНСУ-д шинэ коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.

 Мөн тус улсаар дамжин өнгөрч байгаа транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн юм.

Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өглөө.

БНСУ-ын бүх нислэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл ТҮР ЗОГСООХ шийдвэрийг гаргалаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.