| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЗУРГААН ХҮНИЙГ ТУСГААРЛАСАН, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ МАРГААШ ГАРНА

ЭМЯ болон ХӨСҮТ-ээс шинэ төрлийн халдварын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн ярьснаар “Уржигдар ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүнийг давтан шинжилгээнд оруулахад сөрөг хариу гарч хяналтын өдрүүд нь дууссан. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д  коронавирусийн халдвар байж болзошгүй зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээ хийж байна, маргааш хариу нь гарна.

Сар шинийн өдрүүдэд иргэн бүрийг  хариуцлагатай байхыг хүсч байна. Өөрийгөө хамгаалах нь гэр бүлээ цаашлаад Монгол Улсаа  хамгаалж байна гэсэн үг. Дор бүрнээ хариуцлагатай байх ид үе нь эхэлж байна шүү. Нэг хүний аюул ямар их хохиролтой болохыг та бүгд мэдэж байгаа.

Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагууд 24 цагийн турш ажиллаж байна. Бидний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг иргэн бүхэн маань ойлгож гарсан шийдвэр, зөвлөгөөнүүдийг сахин дагаж биелүүлэхийг хүсье” гэлээ.

Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар байж болзошгүй зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээ хийж байна, маргааш хариу нь гарна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.