| | USD/MNT 0₮

Монгол Улс Саарал жагсаалтад орлоо, гарах сөрөг үр дагавар нь юу бэ

 
 
Францын нийслэл Парис хотноо болж буй мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар өнөөдөр зарим гишүүд мэдээлэл хийлээ.
 
Саарал жагсаалтад орсон ч албан ёсны мэдээлэл манайд ирээгүй байгаа юм байна.
 
Одоогоос нэг сар орчмын өмнө Тайланд улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн орнуудын хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар захирлуудын зөвлөлдөө уламжлахаар тогтсон байдаг.
 
Монгол Улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж, нийт 20 зөвлөмж биелүүлэх үүрэг хүлээн гарсан. Үүнээс дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзээд байгаа юм. Монгол Улсыг саарал жагсаалтад багтаахад нөлөөлсөн гол шалтгаан нь арилжааны банкуудын активын асуудал байна.
 
Мөн олон улсад хориглогддог зэвсгийн наймааны асуудал. Мөн Монголын нэр бүхий улс төрч зэвсгийн наймаанд оролцсон асуудал Байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан нь олон улсын анхаарлыг татсан байна.
 
Тэгвэл Монгол Улс саарал жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарахыг С.Эрдэнэ гишүүн хэлэхдээ "Монгол Улс Саарал жагсаалтад орсноор ААН, байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хязгаарлагдахаас эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бараг зогсох тийш хандана. Энэ бол хөгжиж яваа манайх шиг улсын гадаад нэр хүнд, ялангуяа эдийн засаг, санхүүтэй холбоотой үнэлэмжид маш сөрөг нөлөөтэй" гэв. 
 
Саарал жагсаалтад орсноор: 
 
Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна,
 
Арилжааны банкуудын гаднах гуйвуулгад асуудал үүснэ, 
 
Хөрөнгө оруулалт буурах зэргээр эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл гарах,
 
Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзана, 
 
Гадаад худалдааны хэмжээ буурах,
 
Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, 
 
Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх ажээ. 
 
 
О.Гал 

 

Францын нийслэл Парис хотноо болж буй мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.